Аpple группийн хамт олон цусаа өглөө

Сайн дурын цус бэлэглэх авлагагүй “Донорын өдөрлөг”-т нийт 125 ажилтан оролцож эрдэнэт хүний амь насыг аврах хүмүүнлэгийн энэрэнгүй үйлст өөрсдийн хувь нэмрийг орууллаа. Сүүлийн жилүүдэд манай улсад  осол аваар, цусны хорт хавдрын өвчлөл нэмэгдэж үүнийг дагаад цусны хэрэгцээ ч мөн нэмэгдэх болсон. Тэр ч үүднээс Улаанбаатар хотын салбар нэгжийн ажилтнууд цус бэлэглэх үйлст өнөөдөр нэгдлээ.  

Цусаа бусдад бэлэглэх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэх ойлголт олон нийтийн дунд байдаг ч эсрэгээрээ цусаа тогтмол өгдөг донор хүний бие эрүүл чийрэг байдаг байна. Түүнчлэн цусаа тогтмол өгдөг донорууд цус багадалтаар өвчилдөггүй, харин ч цус алдалтыг тэсвэрлэх чадвартай болдог байна.